Өнөөдөр шар морь өдөр

2021 оны 05-р сарын 10 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori jil
-Аргын тооллын 5 дугаар сарын 10. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 29, шар морь, шийдэм-0 од, суудал төмөр, мэнгэ 4 ногоон, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:21-20:17.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин байр сууц тохижуулах, гэр байшин барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, бэрийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх