“Монголын инновацийн 7 хоног-2021” арга хэмжээ өнөөдөр эхэллээ. Энэхүү арга хэмжээ инновацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, шинэлэг санаа, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй өнөөдрийн үйл ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэн нарын холбогдох хүмүүс цахимаар оролцлоо.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ бид цаашид инноваци, технологийн салбарын санхүүжилтийг зорилтот түвшинд хүргэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс гадна зөвхөн улсын төсвийн санхүүжилтээр дэмжих гэхээсээ илүү төр инновацийг хөгжүүлэхтэй холбоотой харилцан ашигтай, таатай нөхцөл бүхий хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжсэн эрх зүйн зохицуулалтыг хийнэ. Шинжлэх ухаан, инноваци, технологийн судалгаа шинжилгээ болон эрдэмтэн судлаачдын нөөцөд тулгуурлан төр-хувийн хэвшлийн хамтын түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд хийж, хэрэгжүүлэхэд идэвх санаачилга гарган хамтран ажиллах боломжтой гэдэгт итгэлтэй байна хэмээн онцолсон.
Ерөнхий сайдын зөвлөх Л.Цэдэвсүрэн “Аж үйлдвэрийн IV хувьсгал болох цахим шилжилт-дижитал хувьсгалд зэрэгцэн хөгжих, мэдлэгийн эдийн засгийг эрчимжүүлэх боломж нь шинжлэх ухаан, технологи-үйлдвэрлэл-хамтын түншлэлд суурилсан эдийн засгийн чадамжтай, дижитал технологид бүрэн шилжих боломжийг бүрдүүлэх явдал бөгөөд Засгийн газар ч энэ чиглэлд онцгойлон ач холбогдол өгч байгаа” гэсэн юм.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр БШУЯ-ны Инноваци, технологийн газрын дарга Д.Одгэрэл “Үндэсний инновацийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын бодлого, зорилт” сэдвээр илтгэл тавилаа. Мөн “Цахим технолги, дижитал шилжилт”, “Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци”, “Био технологи-анагаах ухаан”, “Хүнс, хөнгөн үйлдвэр, дэд бүтцийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци”, “Соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл”, “Гарааны бизнесийг дэмждэг үндэсний экосистемийн жишиг загвар” сэдэвт салбар хуралдаан боллоо.
Өнгөрсөн хугацаанд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд багагүй анхаарч Инновацийн хууль тогтоомж, Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, Үндэсний инновацийг хөгжүүлэх хөтөлбөрийг шинэчлэн батлах, Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тогтоож, хөрөнгө нөөцийг төвлөрүүлэх боломжийг бий болгох зэрэг инновацийн хууль, эрх зүйн шинэчлэлийг үндсэндээ бүрдүүлээд байна.
2020 оны байдлаар шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд яам агентлагийн харьяа 17, Шинжлэх ухааны академийн харьяа 14, их дээд сургууль 31, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 6, нийт 68 эрдэм шинжилгээний байгууллага оролцож, тэдгээрт 6109 ажилтан ажиллаж байгаагийн 2877 буюу 47,1 хувийг эрдмийн зэрэг, цолтой албан хаагчид эзэлж байна.
Улсын төсвийн санхүүжилтээр суурь судалгааны 265, хэрэглээний судалгааны 78, туршилт зүгшрүүлэлтийн 10 төсөл, нийт 353 төслийг холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн дэмжлэг үзүүлсэн байна. Судалгаа хөгжүүлэлтийн үр дүнд өнөөдрийн байдлаар шинэ технологи 64, биет бүтээгдэхүүн 84, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар зэрэг патент 133, гадаад дотоодод нийт хэвлүүлсэн бүтээл 11033, үүний 693 нь импакт фактор өндөртэй эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн бүтээл эзэлж байна.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
