2021 оны 05 дугаар сарын 22,23-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 579 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 399 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 6, Орон нутагт 2 хүн тус тус гэмтэж, Орон нутагт 5 хүний амь нас хохирсон байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4
- Автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-1, зорчигч-1 тус тус гэмтсэн.
Орон нутагт:
- Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-1
- Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-1 тус тус гэмтсэн.
Хүний амь хохирсон осол, хэрэг:
2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагийн орчим Хэнтий аймагт А жолоочтой суудлын автомашин, явган зорчигч мөргөж, явган зорчигчийн амь хохирсон.
2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагийн орчим Баянхонгор аймагт Д жолоочтой бага оврын ачааны автомашин, хүүхэд мөргөж, хүүхдийн амь хохирсон.
2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим Төв аймагт автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23:00 цагийн орчим Орхон аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 22:00 цагийн орчим Хөвсгөл аймагт мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 105, Орон нутагт 54, Улсын хэмжээнд 159 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
