ЧД-ийн Зоос гоёлын уулзвараас Цаг уурын уулзвар хүртэл замыг түр хаана

2021 оны 05-р сарын 26 өдөр, 11 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zam

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зоос гоёлын уулзвараас урагшаа Цаг уурын уулзвар хооронд 2 талын урсгал хөдөлгөөнийг 2021 оны 05-р сарын 25, 27, 29 болон 6-р сарын 2, 4, 10-ны өдрүүдийн 23:00 цагаас 01:00 цагийн хооронд хааж Худалдаа хөгжлийн банкны барилгад бетон зуурмаг нийлүүлэх аж.

zam-2 ЧД-ийн Зоос гоёлын уулзвараас Цаг уурын уулзвар хүртэл замыг түр хаана

Иймд жолооч та бүхэн тухайн цаг үеүдэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх