“Pfizer” вакциныг 12-15 насны насныханд хийхийг зөвшөөрлөө

2021 оны 05-р сарын 31 өдөр, 16 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
faizer vaccine
Европын Эмийн Агентлаг (EMA) энэ сарын 28-ны өдөр Pfizer/ BioNTech’s вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл олгов. Өмнө нь Pfizer/ BioNTech’s вакциныг 16-аас дээш насны хүмүүст хийхийг зөвшөөрч байсан бол Европын Эмийн Агентлагаас 12-15 насны 2,260 хүүхдэд хийсэн судалгаагаар эл вакцин ихээхэн үр нөлөөлтэй болох нь тогтоогджээ.
Судалгаагаар мөн 12-15 насны хүүхдүүдэд илэрсэн гаж нөлөө нь (side effects) насанд хүрэгчдэд илэрсэнтэй адил тарилгын талбайд хөндүүрлэх, ядрах, толгой өвдөх, булчин, үе мөч өвдөх, даарах, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх