Өмнөговиос төмөр замчид бэлтгэнэ

2021 оны 05-р сарын 31 өдөр, 17 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
191152505_4044968878905875_3335889261913036470_n
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт төмөр замын бүтээн байгуулалт хийгдэж байгаатай холбогдуулан төмөр замын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх ажлыг 2021-2022 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Механик тээврийн сургууль, Төмөр замын дээд сургууль, МСҮТ зэрэгтэй хамтран зохион байгуулахаар болоод байна.
ШУТИСургууль нь орон нутгаас өгсөн хүсэлтийн дагуу “Зүтгүүр, вагоны инженер”, “Төмөр замын тээврийн менежмент” ангиудад Өмнөговь аймгаас оюутан элсүүлэх тоог нэмж хуваарилахаар шийдвэрлээд байна.
Мөн төмөр замын чиглэлээр бакалаврын цагийн болон/эчнээ/ сургалт, инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг орон нутагт хамтран зохион байгуулахаар боллоо.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 2021-2022 онд 7 чиглэлээр 164 ажлын байранд ажилчид бэлтгэх сургалтыг мэргэжлийн сургуулиудтай хамтран орон нутгаас түлхүү авах юм.
Тиймээс төмөр замын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тэдгээрийг суралцах боломжоор хангах, төлбөрийг орон нутаг бодлогоор дэмжих зэрэг асуудлыг судалж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх