Өнөөдөр хар морь өдөр

2021 оны 06-р сарын 03 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori jil
-Аргын тооллын 6 дугаар сарын 3. Пүрэв (Бархасвад) гараг (2021)
-Билгийн тооллын 24, хар морь, шувуун хошуут-24 од, суудал төмөр, мэнгэ 7 улаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:44.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
Хүний сүлд гуя, шилбэ, гар, алга, хонгонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин өлзийтэй буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл, байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, равнай үйлдэхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх