Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөлтэй танилцсан юм. Тус төсөл БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн. Харин Хятадын тал санхүүжилтийг бүрэн шийдэж, гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниа хариуцаж ажиллуулах юм. Бэлтгэл ажлаа бүрэн хангажээ.
Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт шилжүүлсэн байна. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий. Эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийх юм. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 30-н сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, найман блок барилга баригдана. Давхартаа зургаан айл, нэг блок 126 айлтай байх юм. 50, 55 ам метр гэсэн хоёр өрөө байрны сонголттой байх аж. 4.2 га-д орон сууцны барилга барих нь нийт талбайн 10 хувь бөгөөд үлдсэнд нь ногоон байгууламж, зам, талбай, хүүхдийн тоглоомын талбай барина гэдгийг албаныхан онцолж байлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн төр, захиргаан байгууллага, хувийн байгууллагуудаа дэд төвүүдээ түшиглэн гаргахад анхаарна. Энэ нь төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Мөн гэр хорооллыг орон сууцжуулах ажил хийгдэнэ. Зургаан дэд төв дээр суурилж, их бүтээн байгуулалтын ажил хийнэ. Нийслэл нэг төвт хотоос олон төвт хот болж, хэт их төвлөрлийг бууруулна. Түгжрэл нийгмийн хамгийн том бухимдлал болж байна. Орон сууцны бодлогыг хотын төвдөө биш, Сэлбэ, Баянхошуу дэд төвөө түшиглэж, эхний ээлжид ажлуудаа эхлүүлнэ. Түгжрэл, нийтийн тээврийн шинэчлэл, хурдны замын асуудал нь хөрөнгө оруулалт шаардсан ажил. 420 тэрбум төгрөгөөр зөвхөн зам тавина гэж ойлгож болохгүй. Зөвхөн энэ мөнгөнд найдалгүй, үүнээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж байж, 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг шийднэ. Засгийн газрын шийдвэр гаднын хөрөнгө оруулалтыг урин дуудсан. 1.5 сая иргэн гэдэг бол өөрөө худалдан авах том зах зээл. Энэ төвлөрөл дээр суурилсан эдийн засгийн, бизнесийн, хот байгуулалт, төлөвлөлтийн зөв зохицуулалтыг Улаанбаатар хотын захиргаа Засгийн газартайгаа хамтарч, УИХ бодлогыг нь гаргаж, уялдаа холбоотой, цогцоор нь шийдэж ажиллана” хэмээн ярилаа.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
