Уурхайчид оны эхний 5 сард үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүллээ, гэж Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв. Өнгөрсөн 5 дугаар сарын хувьд ч төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелсэн дүн гарчээ. Оны эхний 5 сарын хугацаанд уурхайчид нийт 11 сая 383 мянган метр куб уулын цул гарган тээвэрлэж, 5сая 555 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэжээ. Үр дүнг хувиар тооцвол, уулын цул гаргалтын төлөвлөгөө 101 хувиар, хөрс хуулалт 101.4 хувиар давж биелэв. Ил уурхайд нийт 14сая 861 мянган тонн хүдэр олборлож, 13 сая 536 мянган тонн хүдэр Баяжуулах үйлдвэрт өгсөн байна. Эдгээр үзүүлэлтийн төлөвлөгөө 100.6-100.4 хувиар биелсэн байна. Өрөмдлөг тэсэлгээний хэсгийнхэн 227050 тууш метр өрөмдөж, төлөвлөгөөг 102.5 хувиар биелүүллээ. Баяжуулагчдын оны эхний 5 сарын ажлын үзүүлэлт ч 100-аас дээш хувиар биелсэн дүнтэй байна. Тухайлбал, энэ хугацаанд нийт 13 сая 556 мянган тонн хүдэр боловсруулж, хүдэр дэх зэсийн агуулга 0.452 хувь буюу төлөвлөгөө 101.2 хувиар, молибдены агуулга 0.0179 хувь буюу төлөвлөгөө 127.4 хувиар биелэв. Мөн зэс, молибдены металл авалт 100.1-109.7 хувиар биелсэн бол баяжмал дахь металл авалтын төлөвлөгөө 101.9-140.7 хувиар биелсэн байна. Оны эхнээс нийт 239657.1 тонн зэсийн баяжмал, 2667.4 тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөний биелэлт 102.1-135.2 хувьд хүрчээ. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэрийнхэн 237649.3 тонн зэсийн баяжмал, 2550.1 тонн молибдены баяжмал экспортод ачууллаа. Ачигдсан зэс болон молибдены баяжмалын чанарын үзүүлэлтийг 22.46-49.96 хувьд хүргэж, төлөвлөгөөг 102-104 хувиар биелүүлэн ажилласан байна.
М.Балжинням

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
