Манай улс агаарын хилээ энэ сарын 1-нд нээж, 10 улс руу харилцан зорчих боломжтой болсон тухай мэдээлсэн. Харин эдгээр улс руу явах иргэд ямар бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай тухай мэдээллийг ГХЯ-ны Консулын газраас өглөө. /2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар/
ТУРК
Аялал жуулчлалыг дэмжих хүрээнд коронавирусийнн шинэ төрөл бүртгэгдсэн улсаас бусад улсын иргэд БНТУ-д ирэхээс 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг байх ёстой.
ГРЕК
PCR шинжилгээний хариу сөрөг байх, эсхүл вакцины хоёр тунгаа хийлгэснээс хойш 14-өөс дээш хоног өнгөрсөн байх гэсэн нийтлэг шаардлагыг жуулчдад болон грек иргэдэд тавьж байна. Ямар ч төрлийн вакцинд хамрагдсан байж болно.
ЭНЭТХЭГ
Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар бүртгүүлнэ. Мөн цахим хуудас, эсхүл агаарын тээврийн тухайн компаниар дамжуулан Энэтхэгийн Иргэний агаарын тээврийн яаманд хандаж эмнэлгийн болон гэрийн нөхцөлд 14 хоног тусгаарлагдана.
Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн Энэтхэг Улсад зорчихоос 72 цагийн өмнө www.newdelhiairport.in цахим хуудсаар өргөдөл ирүүлбэл Энэтхэгийн Засгийн газар тухайн зорчигчийн өргөдөлд үндэслэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хариу мэдэгдэнэ.
Харин нислэг эхлэхээс 72 цагийн өмнө PCR шинжилгээ хийлгэж сөрөг гарсан бол шинжилгээний бичгээ цахим хуудсаар урьдчилан илгээж, тусгаарлалтаас чөлөөлөгдөх боломжтой. Хэрэв цахим бүртгэлийн асуумжид худал мэдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. PCR шинжилгээ “сөрөг” хариу бүхий бичиггүй, 14 хоног тусгаарлагдахаас чөлөөлөгдөх хүсэлтэй зорчигч нисэх буудалд ирсэн үедээ PCR шинжилгээнд хамрагдах боломжтой.
Эмнэлгийн тусгаарлалтаас чөлөөлөгдсөн зорчигч гэрийн тусгаарлалтад байхдаа биеэ хянаж ажиглах үүрэг хүлээнэ. PCR шинжилгээгүй, нисэх буудалд оношлогоо хийлгэхээр урьдчилан захиалга өгөөгүй зорчигч эмнэлэгт болон гэрийн нөхцөлд 7+7 хоног тусгаарлагдана.
Ковид-19-ийн мутацид орсон хувилбар гарсан улсаас ирэх иргэдийг Энэтхэг улсын хилээр нэвтрүүлэхгүй байна.
КИРГИЗ
72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд сөрөг хариутай бол тусгаарлах шаардлагагүй.
ТАЙЛАНД
Вакцины гэрчилгээний загвар баталсан. 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн вакцинд хамрагдсан болон хамрагдаагүй иргэдийг Тайланд Улсад нэвтрэхэд 14 хоногийн тусгаарлах журам баталсан. Тайландын ДТГ-ууд болон Консулын газруудаас тус улстай визгүй зорчих нөхцөлтэй улс орнуудын иргэдэд тус улсад нэвтрэх эрхийн гэрчилгээ буюу “Certificate of entry” олгож байгаа бөгөөд энэхүү гэрчилгээтэй бол хилээр нэвтрүүлнэ.
ИНДОНЕЗ
72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд 5 хоног тусгаарлах байранд тусгаарлана. Гадаадын иргэд тусгаарлалтад байх хугацаандаа хийлгэх PCR шинжилгээний төлбөрийг хувиасаа төлнө. Хилээр нэвтрэх иргэд Google Play Store эсхүл App Store-оос цахим Health Alert Card (e-HAC)-ийг татаж авч бөглөсөн байх шаардлагатай.
АМЕРИК
PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байна. (2-оос дээш насны вакцинд хамрагдсан, хамрагдаагүй бүх зорчигч шинжилгээ өгсөн байна) Сүүлийн 3 сарын хугацаанд Ковид-19 вирусээр өвчилж эдгэсэн бол энэ тухайгаа эмчийн магадлагаатай байх ёстой. Вакцин хийлгэсэн байхыг шаардахгүй. Гадаадын зорчигчдыг тусгаарлахгүй бөгөөд АНУ-ын хил нээлттэй, хуваарьт нислэгүүд үйлдэж байна. Тус улсын виз олголт хэвийн горимд шилжээгүй бөгөөд зөвхөн онцгой шаардлагатай хүмүүст л олгож байгаа болно.
БРАЗИЛ
Агаарын тээврээр 90 хүртэл хоногийн хугацаагаар зорчиж буй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлнэ. PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Хил нэвтрэх бүх иргэдийг 14 хоног тусгаарлана. Эрүүл мэндийн мэдүүлэг бөглөнө.
ЭМИРАТ
PCR шинжилгээ 72 цагийн дотор өгсөн байх ёстой. Бангладеш, Энэтхэг, Непал, Пакистан, Шри-Ланка, Нигериа, Өмнөд Африк зэрэг оронд сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг хилээр Эмиратийн нэвтрүүлэхгүй.
ЕГИПЕТ
72 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Жуулчны виз олгож байгаа бөгөөд хил нэвтрэх иргэдийг 14 хоног тусгаарлан хяналт тавьж ажиглана.
БНХАУ болон ОХУ, БНСУ, Япон зэрэг улстай харилцан хилээ нээх талаар дипломат яриа хэлэлцээ хийж байгааг УОК-ын гишүүн мэдэгдсэн билээ.
Гадаад улсаас Монголд ирж байгаа иргэдийг тусгаарлах уу
- Гадаадаас ирэх иргэдэд манай улс заавал вакцины давтан тунд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй.
- Гадаад улсад вакцины давтан тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол гэрийн ажиглалтад долоо хонуулна. Тусгаарлалтын байранд буюу зочид буудалд тусгаарлахгүй.
- Гаднын иргэд вакцины хоёрдугаар тунг хийлгээгүй, коронавирусийн мутацид орсон хувилбар тархсан бүс нутгаас ирж байгаа бол 14 хоног тусгаарлана.
- Ногоон бүс буюу халдваргүй бүсээс ирж буй гаднын иргэд давтан тунд хамрагдаагүй бол гэрийн тусгаарлалтын долоо хоногийн журам мөрдөгдөнө.
Эх сурвалж: ikon.mn

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
