Улаанбаатарт өдөртөө 28 градус дулаан

2021 оны 06-р сарын 05 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaar

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Баян-Өлгий, Говь-Алтайн нутаг, Ховдын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

5-нд нутгийн баруун хагаст, 6-нд нутгийн нутгийн хойд хэсгээр, цаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 2021 оны 06 дугаар сарын 04-ний 20 цагаас 06 дугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 25-30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх