Улаанбаатарт өдөртөө 24 градус дулаан

2021 оны 06-р сарын 06 өдөр, 07 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaar

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:

Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, цаашдаа төв, зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 2021 оны 06 дугаар сарын 05-ны 20 цагаас 06 дугаар сарын 06-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:      

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 7-12 градус, Их нууруудын хотгор, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх