Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Вена хотын дуурийн театрт “Набукко” дуурьт тоглоно

2021 оны 06-р сарын 10 өдөр, 16 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
198580591_3092542557640021_5979143611345936094_n

Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартүвшин Вена хотын дуурийн театр (Wiener Staatsoper)-т Ж.Вердийн алдарт Набукко дуурийн гол дүрд тоглоно.

Вена хотын дуурийн театр (Wiener Staatsoper) 60 гаруй төрлийн тоглолт бүхий 2021/2022 оны шинэ улирлын хөтөлбөрөө зарлаад байгаа бөгөөд тогтолтууд ирэх 9 дүгээр сараас эхэлнэ.

Э.Амартүвшин дэлхийн нэр хүндтэй театруудад тоглолтоо үргэлжлүүлж, шилдэг гэдгээ баталсаар байна. Тэрээр 2021 оны 7-9 дүгээр саруудад Италийн Верона хотноо мөн “Набукко” дуурьт дуулах ба Вена хот дахь тоглолтын дараагаар 2022 онд Лондон, Мадрид хотноо мөн Набукко дуурь, Италийн Милан хотноо “Риголетто” дуурьд тус тус тоглох хуваарьтай аж.

Набукко дуурь нь 2021 оны 11 дүгээр сарын 1, 6, 9-ний өдрүүдэд нийт гурван удаа тоглогдох бөгөөд тоглолтын тасалбарыг https://rb.gy/tntkhu -ээс авах боломжтой.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх