Монгол Улсын Их хурлын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хэлэлцэж, баталлаа.
Хүүхдийн төлөө сангаас хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж, урамшуулах, мөн олон улс, тив, дэлхийн уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан.
Журмаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.3.1-д заасан хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд тавигдах болзол шалгуур, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүнийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохицуулахаас гадна, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж, урамшуулах тэмцээн уралдааны жагсаалтыг хавсралтаар баталж, түүнд оролцон амжилт гаргасан хүүхдэд олгох мөнгөн шагналын хэмжээ, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, олимпиад, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэгийг зохицуулж байгаа юм.
Монгол Улсын нийт хүн амын 37,1 хувийг 0-18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд тэдний 35.0 хувь нь өсвөр насны хүүхдүүд байна. Өсвөр насны хүүхдүүдийн хөгжил, оролцоог дэмжих зайлшгүй шаардлага үүсэж байгаа бөгөөд хүүхдүүдийн авьяас чадварыг нээн илрүүлж урлаг, спортоор хичээллүүлж тэднийг улс орондоо төдийгүй дэлхийд амжилттай өрсөлдөх чадвартай иргэн болгоход энэхүү журамд тусгагдсан олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах зардал, мөн олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын паралимп, дифлимп, тусгай олимпд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэмцээний хураамж, замын зардал, бэлтгэл хийх заал, байрны түрээс, шаардлагатай тоног төхөөрөмж, олон улсад хүчинтэй эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын хураамж, хувцас хэрэгсэл зэрэг зардалд дэмжлэг олгохоор зохицуулагдаж буй бодит дэмжлэг болж байгаа юм.
Мөн маш амжилттай хөгжиж байгаа оюун ухааны спорт, олимпиадаар хичээллэж амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулна.
Тус журам батлагдсанаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжихэд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдлээ.

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
