Өнөөдөр хөхөгчин могой өдөр

2021 оны 06-р сарын 26 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mogoi jil
Аргын тооллын 6 дугаар сарын 26. Бямба (Санчир) гараг (2021)
-Билгийн тооллын 17, хөхөгчин могой, элдэв тэнгэртэн-20 од, суудал шороо, мэнгэ 2 хар, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:54-20:55.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
хэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх