Гавьяат жүжигчин, дуучин Н.Чулуунхүү таалал төгсчээ

2021 оны 06-р сарын 26 өдөр, 21 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
208491722_4340642559289514_6609551437503860428_n

Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналт, бэлтгэл хурандаа, Гавьяат жүжигчин, дуучин Нанзадын Чулуунхүү өвчний улмаас таалал төгсчээ.

Тэрбээр “Хүмүүс минь амьдрах сайхан”, “Намайг хүлээ”, “Зуу наслаарай ээжээ”, “Соёолон хүлгийн тоос”, “Уйдаагүй холдоогүй түмэнтэйгээ дуулна даа, баярлана даа”, “Настан буурал эмээ”, “Зуу наслаарай ээжээ”, “Ээжийн бор аяга”, “Монгол миний эх орон” зэрэг олон сайхан дуугаараа Монголын ард түмний дунд алдаршсан билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх