Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлж, өнөөдөр танилцууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК уг жагсаалтын 2 дугаарт эрэмбэлэгдэв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2020 онд 1 их наяд 677 тэрбум төгрөийн орлоготой, 149.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Мөн улсад 490.1 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсний зэрэгцээ нийт хувьцаа эзэмшигч иргэддээ 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгосон юм.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын утааг арилгах зорилгоор “Тавантолгой түлш” ХХК-д нийт 269.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үүнээс гадна бүтээн байгуулалтын төслүүд болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 1041.8 тэрбум төгрөг, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд 883 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус хийжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн 10 жилийн хугацаанд 71.4 сая тонн нүүрс олборлож, 71.0 сая тонн нүүрс экспортод гаргажээ. Мөн 9.0 их наяд төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлж, улсад 2.2 их наяд төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн байна.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2020 оны тоон үзүүлэлтүүдийг товчлон үзүүлбэл:
| Нийт борлуулалтын орлого | 1 их наяд 677 тэрбум |
| Улсад төвлөрүүлсэн татвар, төлбөр, хураамж | 490.1 тэрбум төгрөг |
| Цэвэр ашиг | 149.4 тэрбум төгрөг |
ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн үзүүлэлтийг чухалчилдаг.
Монгол Улсын 2020 оны ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл худалдаа, үйлчилгээний салбарын 28 компани, уул уурхай олборлох үйлдвэрлэлийн салбарын 24 компани, газрын тосны хангамжийн 10, барилга замын салбарын 9, хүнсний болон хөнгөн үйлдвэрлэлийн 9, банк санхүү, харилцаа холбоо, тээвэр ложистикийн салбарын 13, хүнд үйлдвэрлэл, цахилгаан дулааны үйлдвэрлэлийн 7 компани эрэмбэлэгдсэн байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
