“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 2020-2021 оны хичээлийн жилийн 22 дахь төгсөлт, Эрдмийн баяраа цахимаар зохион байгууллаа. Төгсөлтийн үйл ажиллагаанд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар, хамт олны төлөөлөл, оюутан, төгсөгчид оролцлоо. Баярын үйл ажиллагааг нээж сургуулийн захирал, доктор Д.Зоригтхүү үг хэлж, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат нийт төгсөгчдөдөө хандан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
Энэ хичээлийн жилийн хаврын улиралд магистрын 2, бакалаврын 44, нийт 46 оюутан төгссөнөөс ШУТИС-ийн шилдэг төгсөгчөөр Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр 3,6-с дээш үнэлгээний голч дүн дүнтэй төгсөгч Б.Чимэглхам шалгарлаа. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллах батламжийг Ашигт малтмалын баяжуулалтын технологи мэргэжлээр Б.Чимэглхам, Б.Эрдэнэцэцэг, О.Оюунзул, М.Маралмаа, З.Эрдэнэтуяа, Б.Долгоржав, Уул уурхайн машин тоног төхөөрөмж мэргэжлээр М.Насанбаяр, Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр Х.Золжаргал, Мэдээллийн технологи мэргэжлээр Э.Бямбасүрэн, Л.Чимэддорж, Автомашины ашиглалт, авто аж ахуй мэргэжлээр Г.Тэмүүлэн нарын 11 төгсөгчдөд Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат гардуулж, баяр хүргэн цаашдын ажил амьдралд нь амжилт хүслээ.
46 дах жилдээ уул уурхайн салбарын мэргэжилтэн, чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргаж буй “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн энэ удаагийн төгсөлтийн баяр цаг үеийн нөхцөл байдал, коронавирусын тархалтаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Э.Мөнх-Уянга



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
