2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 307 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 176 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 6 хүн гэмтэж 1 хүний амь хохирсон, орон нутагт 2 хүн гэмтэж 1 хүн амь хохирсон байна. Хүүхэд өртсөн осол 1 бүртгэгдсэн байна.Тухайлбал:
Нийслэлд
-2021.06.30-ны өдрийн 18:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөөний замд Мотоцикл автобустай мөргөлдөж жолоочийн амь хохирсон.
-2021.06.30-ны өдрийн 19:00 цагийн орчим Хан-Уул дүүрэг Наадамчдын гудамжны замд 2 суудлын автомашин мөргөлдөж зорчигч 4 хүн гэмтсэн.
-2021.06.30-ны өдрийн 13:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг Толгойтын замд автобусны жолооч нь явган зорчигч 10 настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн.
-2021.06.30-ны өдрийн 23:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг Товчооны замд суудлын автомашины жолооч нь явган зорчигч 50 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.
Орон нутагт
2021.06.30-ны өдрийн 06:00 цагийн орчим Өвөрхангай аймаг Арвайхээр сумын нутагт суудлын автомашин онхолдож жолооч амь хохирсон.
2021.06.30-ны өдрийн 19:00 цагийн орчим Ховд аймаг Жаргалант сумын нутагт бага оврын ачааны автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.
2021.06.30-ны өдрийн 22:00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж гэмтээсэн.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Нийслэлд:
- Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
- Зорчигч гэмтсэн-4
- Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр-1
- Автомашинд мөргүүлэх-2
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 86 зөрчил илрүүлсний нийслэлд 47, орон нутагт 39 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөн хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, зорчигч нарын хамгаалах бүсийг зүүлгэн хөдөлгөөнд оролцож ,бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулган хамгаалах бүсийг зүүлгэн харгалзах хүнтэй хөдөлгөөнд оролцуулж байх, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч зорчигч та бүхэн хамгаалах бүсийг бүслэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцож хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцож байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
