Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрсүлд томилогдлоо. Тэрээр өмнө нь тус холбооны Соёлын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Ингээд түүнээс зарим зүйлийг тодрууллаа. Дашрамд сануулахад Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсан 100 жилийн ой энэ жил тохиож буй юм.
-Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон танд баяр хүргэе. Та юунаас ажлаа эхлэх вэ, хамгийн түрүүнд дэвшүүлж буй зорилт.
-Баярлалаа. Азийн хамгийн анхны залуучуудын байгууллага МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон Удирдах хорооныхондоо баярласанаа илэрхийлье. Байгууллагынхаа үйл ажиллагааны менежментийг сайжруулах талд хамгийн эн тэргүүнд анхаааран ажиллана. Мөн салбар холбоод, клубүүд, байнгын хороодын үйл ажиллагааг төв байгууллагатайгаа уялдуулан сайжруулах зорилт дэвшүүлж байгаа.
-Монголын Залуучуудын холбоо бүх аймаг сумдад 1200 салбар холбоодтой байгууллага. Салбар хороодын үйл ажиллагаа нь хэр уялдаатай байдаг вэ?
-Монголын залуучуудын холбооны аймаг нийслэлийн салбар холбоод идэвхитэй сайн ажилладаг. Тухайн орон нутагтаа залуучууддаа тулгамдаж байгаа асуудлуудад дуу хоолойгоо нэгтгэн, хөтөлбөрөө Удирдах хороогоороо батлуулан үйл ажиллагаагаа явуулдаг учраас сайн гэж бодож байгаа.
-100 жилийнхээ ойд зориулан мэдээж олон ажлууд төлөвлөж байгаа байх. Ойн өдөр буюу наймдугаар сарын 25-нд хүндэтгэлийн арга хэмжээ, олон нийтэд хандсан үйл ажиллагаа зохион байгуулах уу?
-100 жилийн түүхтэй Монголын залуучуудын байгууллага 21-р зууны Монгол Улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, залуучуудыг соён гэгээрүүлэх бүхий л үйл ажиллагаанд манлайлан оролцсон байдаг. Атрын аян, Соёлын довтолгоо, Дархан, Эрдэнэт, Хөтөл, Шарын гол, Багануур, Налайх гээд Монголын бүх томоохон бүтээн байгуулалтыг Монголын залуучууд гар бие оролцон бүтээн байгуулсан. Мэдээж 100 жилийн ойгоор олон ажил төлөвлөсөн байгаа боловч өнөөдрийн нөхцөл байдал цар тахал ковидтой холбоотой үйл ажиллагаанууд цуцлагдах магадлалтай байгаа. Хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа боловч техник, технологийн дэвшил, цахим орчноо төлөвлөсөн ажлуудаа зохицуулан яваах болно. 100 жилийн түүхэн ой ажил бол зөвхөн наймдугаар сарын 25-наар хязгаарлагдахгүй, бүтэн жилийн турш төлөвлөсөн одоо эхнээсээ хийгдээд явж байгаа, залуучуудын соёл гэгээрлийн боловсрол гэх мэт 30 гаруй томоохон хэмжээний ажил байгаа. Мөн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, түүхэн чиглэлийн ном товхимол, баримтат кино бусад ажлууд ч мөн явагдаж байгаа.
Онцлон хэлэх зүйл гэвэл залуучуудын байгууллага 100 жилийн ойгоороо Монгол Улсад ISO 9001 2005 хэрэгжүүлсэн хамгийн анхны ТББ болох зорилт тавьсан.
-Та бүхэнд амжилт хүсье.
Видеог ЭНД дарж үзнэ үү

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
