Өнөөдөр шар морь өдөр

2021 оны 07-р сарын 09 өдөр, 07 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mori jil
-Аргын тооллын 7 дугаар сарын 9. Баасан (Сугар) гараг (2021)
-Билгийн тооллын 30, шар морь, хэрцгий охин-5 од, суудал мод, мэнгэ 7 улаан, идэрийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр. Пагшаг – усанд хор орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:03-20:51.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
Хүний сүлд бүх биенд, гэрийн сүлд тооно, тааз, цонхонд орших болой.
Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Нохой, морь, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх