Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан тус үйлдвэрээс төрөн гарсан үе үеийн хөдөлмөрийн баатрууд болон уурхайчдынхаа төлөөлөлд орон сууцны түлхүүр гардууллаа. Эдүгээ 43 жилийн ойтойгоо золгож буй зууны манлай үйлдвэрийнхэн түүхэн замналынхаа туршид Д.Жаргалсайхан, Д.Жигмэдцэрэн, Ж.Чойжилсүрэн, Д.Бямбаа, Т.Нямжав, Б.Батбаяр нарын нийт зургаан хөдөлмөрийн баатрыг төрүүлжээ. Ил уурхайн өрмийн машинч Д.Жаргалсайхан 1988 онд 30 насандаа Эрдэнэт үйлдвэрийн ууган хөдөлмөрийн баатар болж байсан түүхтэй. Эрдэнэтийг байгуулалцаж, хөгжил дэвшлийн замд хөтлөхөд залуу насны хөдөлмөр бүтээл, ажил амьдралынхаа бүхий л он жилүүдийг зориулсан хөдөлмөрийн баатрууддаа хүндэтгэл үзүүлж, шинээр баригдаж буй “Уурхайчин-3” хороололд амины орон сууц олгох батламж гардууллаа.
Мөн эгэл чулууг эрдэнэс болгон хувиргадаг уурхайчид, шилдэг ажилтнуудаа үйлдвэрийн дээд шагнал болон орон сууцаар шагнаж, урамшуулав. Ил уурхайн Эрчим зүйч Ж.Энхцоожийн нэрийг Эрдэнэт үйлдвэрийн “Хүндэт дэвтэр”-т бичин алдаршуулж, таван сая төгрөгөөр, Геологи хайгуулын экспедицийн цооног өрөмдөгч Л.Бадрахбаярыг “Эрдэнэт” дээд өргөмжлөл, хоёр сая төгрөгөөр тус тус шагналаа. Түүнчлэн Ил уурхайн бульдозерийн машинч Э.Мөнгөншагай, Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан ба хийн гагнуурчин Б.Анхбат, тээрмийн машинч Б.Болдбаатар, Авто тээврийн цехийн хүнд даацын машины жолооч Р.Энхболд, Засвар механикийн заводын тоног төхөөрөмжийн засварчин Ш.Гаанжуур нарт нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “Уурхайчин” хороололд тус бүр 3 өрөө бүхий орон сууц олгож, түлхүүр гардуулав.
Цахим хэлбэрээр зохион байгуулсан тус үйл ажиллагааны үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нийт уурхайчдадаа баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Эрдэнэт үйлдвэр 43 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд уурхайчид бид 980 сая тонн хүдэр олборлож, 920 сая тонн хүдэр боловсруулж, үр дүнд нь 19 сая тонн баяжмал үйлдвэрлэжээ. Цар тахлын амаргүй цаг үед ч дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж, үндэсний баялаг бүтээсээр буй уурхайчид та бүхэндээ баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж буй уурхайчин бүр жилд 155 сая төгрөгийн үндэсний баялаг бүтээж байна. Энэ бол та бидний зүгээс улс орныхоо хөгжил дэвшилд оруулж буй дорвитой хувь нэмэр юм. Эрдэнэтийн уурхайчид бидний хувьд 2021 он бүтээн байгуулалт өрнөсөн, улс орон ард түмнийхээ өмнө том хариуцлага үүрсэн, цар тахлын хүнд үетэй тулж, тэмцсэн он жил болж байна. Хэдийгээр хүнд цаг үе боловч бид эв нэгдэл, эмх цэгцтэй байж, хариуцлагатай байсны үр дүнд эхний хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100-140 хувиар биелүүлэн, амжилттай ажиллаж буйд баяртай байна. Энэ баялагийг бүтээсэн үйлдвэрийн нийт удирдлагын баг болон хамт олондоо дахин талархал илэрхийлье” хэмээсэн юм. Мөн тус үйл ажиллагаанд Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын газрын дарга Цэнгэл оролцож, Эрдэнэт үйлдвэрийн хамт олонд баяр хүргэв. Тэр Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд том төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, эхний ээлжинд 400 гаруй ажлын байр шинээр нэмэх асуудлыг ТӨБЗГ-ын хорооны хурлаар дэмжиж шийдвэрлэснийг хэлсэн үгэндээ онцоллоо.
М.Балжинням
Фото Б.Баттөгс

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
