Өнөөдөр цагаагчин хонь өдөр

2021 оны 07-р сарын 22 өдөр, 07 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honi jil
Аргын тооллын 7 дугаар сарын 22. Пүрэв (Бархасвад) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 13, цагаагчин хонь, суулга-19 од, суудал огторгуй, мэнгэ 3 хөх, үл зохилдохын барилдлагатай өдөр. Их халуун-23:11.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:16-20:40.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд чих, нүд, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд авдар, шүүгээнд орших болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч үхэр, луу, нохой, хонь, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйл, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, мал худалдан авахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх