Өнөөдөр хар бич өдөр

2021 оны 07-р сарын 23 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich jil
-Аргын тооллын 7 дугаар сарын 23. Баасан (Сугар) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 14, хар бич, элдэв тэнгэртэн-20 од, суудал ус, мэнгэ 2 хар, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:17-20:39.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч бар, туулай, нохой, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх