Монгол Улсын иргэншилтэй Саид Моллаей Олимпын Алтан медалийн төлөө барилдана

2021 оны 07-р сарын 27 өдөр, 17 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
219971766_4551646148188027_3818233407439953645_n
Монголын баг ээлжит медалиа авах нь Саид Моллайгийн барилдааны дараа тодорхой боллоо. Тэрбээр 81 кг-ын хагас шигшээд Австрийн бөх Шамил Борчашвилиг цэвэр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр болов.
Манай бөх барилдаан эхлээд удаагүй байхад сэжиж унагах мэхээрээ вазари үнэлгээ авч, давуу байдлыг бий болгосон. Улмаар цаг дуусахаас минутын өмнө дархан өмсөх мэхээрээ дахин вазари авч, иппон буулгалаа.
Одоо тэрбээр олимпийн наадмын алтан медалийн төлөө Японы Т.Нагасе, Бельгийн М.Кассе нарын ялсантай барилдана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх