БНСУ-д зорчих иргэдэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг хүргэж байна.
- БНСУ-д зорчих виз авсан зургаагаас дээш насны бүх хүн нислэгт хамрагдахаас 72 цагийн өмнө ковид-19-ийн PCR шинжилгээ өгч, сөрөг хариу гарсан шинжилгээний бичигтэй байна. Шинжилгээний хариуг англи эсвэл солонгос хэл дээр гаргуулсан байх ба гуравдагч орны хэл дээр гарсан тохиолдолд англи эсвэл солонгос хэл рүү орчуулуулсан байна. Шинжилгээний бичиггүй тохиолдолд Солонгосын тал хилээр нэвтрүүлэхээс татгалзах боломжтой.
- Хилээр нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж, маягт бөглөх ба тусгаарлалтын хоногийн хугацаанд эрүүл мэндийн байдлаа мэдээлэх тусгай апп-ыг хилийн боомтын холбогдох ажилтны тусламжтайгаар гар утсандаа суулгаж, идэвхжүүлнэ.
Тусгаарлах байр, тусгаарлалтаас чөлөөлөх журам
- Богино хугацааны визтэй иргэд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн албанаас заасан тусгаарлагдах байранд тусгаарлагдана. Тусгаарлалтын төлбөрийг өөрөө хариуцна. Тусгаарлах байрны төлбөр хаана хуваарилагдсанаас шалтгаалан өдрийн нэг хүний 110-150 мянган вон байна. Хэрвээ тодорхой оршин суух хаягтай төрөл садан /нотлох баримт бичгийг орчуулж биедээ авч явах/-ынхаа мэдээллийг өгч, төрөл садан болох хүн нь онгоцны буудалд ирж батлан дааж авч явбал гэрт нь 14 хоногийн хугацаанд тусгаарлагдах боломжтой.
- Урт хугацаагаар оршин суух оюутан, байнгын оршин суугч, хөдөлмөрийн гэрээт ажилтан зэрэг визтэй иргэд ганцаар тусгаарлагдах боломжтой, тусгаарлалтын стандарт шаардлага хангасан байрны хаяг мэдүүлж 14 хоногийн хугацаанд гэрээр тусгаарлагдаж болно.
- Тухайлсан нэг улсад /2 өөр улсад вакцины I, II тунд хамрагдсаныг тооцохгүй/ ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон “Pfizer”, “Janssen”, “Moderna”, “Astra Zeneca”, “Covishield”, “Sinopharm”, “Sinovac” зэрэг вакцины бүрэнд тунд хамрагдаж хоёр долоо хоногийн хугацаа өнгөрсөн бизнес, эрдэм шинжилгээ судалгаа, хүмүүнлэг /зөвхөн оршуулах ёслолын үйл ажиллагаанд оролцохыг ойлгоно/, БНСУ-д оршин суугаа төрөл садан /эхнэр, нөхөр эсвэл эхнэр нөхрийн гэр бүл/-тайгаа уулзах зорилготой ирж байгаа иргэдийг тусгаарлалтаас чөлөөлж болно. Тусгаарлалтаас чөлөөлөгдөхийн тулд тухайн иргэн БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-д холбогдох үндэслэлээ нотлох баримт бичгийг бүрдүүлж хүсэлт гаргана. БНСУ-ын ЭСЯ-аас тусгаарлалтаас чөлөөлөх тухай батламж олгосон тохиолдолд үүнийгээ биедээ авч явж хилээр нэвтрэх үедээ шалгуулна.
- Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан улс орнуудын хорио цээрийн дэглэмд тогтмол өөрчлөлт орж байгаа тул илүү нарийвчилсан мэдээллийг БНСУ-ын ЭСЯ, Хорио цээрийн алба болон ГИХГ-аас авч, нягталж байх шаардлагатайг анхаарна.

“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Өнөөдөр улаагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +19 градус дулаан
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Шинэ өмгөөлөгчид тангаргаа өргөлөө
Загас агнах, барих хугацаа зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ
Шатрын спортын хөгжилд Монгол Улс үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцоллоо
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44,0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байв
Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүү
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн шаардлагыг ажил хэрэг болгож, хүртээмжтэй төрийн үйлчилгээн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
Шинэ уран бүтээл: Дуучин Х.Мөнгөнцэцэг “Ээждээ би үнсүүллээ”
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
