ТОКИО-2020: Э.Цэндбаатар шигшээ наймд үлдлээ

2021 оны 07-р сарын 28 өдөр, 18 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
225903811_1551488468530066_3083049880073937894_n
Э.Цэндбаатар эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан.
Өнөөдөр хоёрдугаар тойрогт Вьетнамын Нгуен ван Дуонгтой тулалдаж 5:0 харьцаатай яллаа.
Дараагийн тойрогт манай тамирчин Оросын Альберт Батыргазиев, Доминиканы Де Круз хоёрын ялсантай тулалдана. Батыргазиев бол ОХУ-ын 4 удаагийн аварга (2017, 2018, 2019, 2020), мэргэжлийн боксоор WBA Asia буюу Азийн аварга боксчин юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх