Өнөөдөр цагаагчин могой өдөр

2021 оны 08-р сарын 01 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mogoi jil
-Аргын тооллын 8 дугаар сарын 1. Ням (Адьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 23, цагаагчин могой, гоё хүүхэн-1 од, суудал уул, мэнгэ 2 хар, арвидахын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:28-20:27.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч гахай, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, шинэ дээл эсгэх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх