Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-80 см даван үерлэж байна

2021 оны 08-р сарын 05 өдөр, 11 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gol us

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 05-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адгаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг Хангай нурууны өврийн Завхан арын Идэр, Чулуут, Урдтамир, Хойдтамир Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Орхон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдэж Сэлэнгэ, Бэлтэс, Бүгсий Идэр, Хэрлэн, Онон, Улз, Байдраг, Онги, Халх, Хархираа, Ховд голууд үерийн түвшинг 5-80 см давсан байна.

   Харин Орхон гол Орхонтуул сум орчмоор үерийн аюултай түвшинг 56 см даван хүчтэй үерлэж байна.

  Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх