Зүүн дөрвөн замын уулзварыг дөрөв хоног бүхэлд нь хаана

2021 оны 08-р сарын 11 өдөр, 13 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
236051772_369594514792374_4112793785105101805_n

Маргааш буюу наймдугаар сарын 12-ны өглөө 06:00 цагаас 16-ны өглөөний 06:00 цагийн хооронд Зүүн дөрвөн замын уулзварыг бүтэн хаах болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

4 хоногийн хугацаанд замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон зохион байгуулалтын хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх