Өнөөдөр харагчин могой өдөр

2021 оны 08-р сарын 13 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mogoi jil
-Аргын тооллын 8 дугаар сарын 13. Баасан (Сугар) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 5, харагчин могой, тэргүүн дагуул-13 од, суудал шороо, мэнгэ 8 цагаан, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:44-20:08.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч гахай, бар, туулай, нохой жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, бич, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Ном унших, лам болох, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, замд гаргах, морь худалдах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, модны үйлд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх