Женко Х.Баттулга Сонгинохайрхан дүүрэгт дэвшинэ

2021 оны 08-р сарын 20 өдөр, 12 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bbattulga

УИХ-ын хоёр тойрогт нөхөн сонгууль явагдахаар болсон. Хэнтий аймгийн сонгуульд МАН-аас Н.Энхбаатар, АН-аас Ц.Баатархүү нарын үеийн залуус дэвших нь тодорхой болсон бол Сонгинохайрхан дүүргийн сонгууль нэлээн сонирхолтой болох шинжтэй.

Статистикаас харахад 1990 оноос хойших бараг бүх нөхөн сонгуульд МАН л ялж байсан. Дээр нь АН нь голоороо хоёр хуваагдчихсан, энэ чигээрээ тархай бутархай сонгуульдвал ялагдах нь гарцаагүй. Тийм ч учраас С.Эрдэнийн АН-ынхан буулт хийж эвлэрэх саналаа хадган дээр тавиад буй.

МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт өмнөх Засаг дарга Ж.Сандагсүрэн, одоогийн Засаг дарга Н.Алтаншагай нарын нэр, сүлжээ сайтай залуусын аль нэг нь өрсөлдөх учраас АН-ынхан өөдөөс нь Женко Х.Баттулгыг явуулж байж л ялна гээд дотроо ярилцаж байгаа гэнэ. Үнэхээр бие дааж дэвшсэн ч асуудалгүй ялж чадах ганц хүн нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга л байх…

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (192.82.81..***)
    2021/08/22 13:19

    одоо зүгээр л майдар хотоо барь

    (0) (0)