Дашнямтай өдөр

2021 оны 08-р сарын 25 өдөр, 07 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mogoi jil
-Аргын тооллын 8 дугаар сарын 25. Лхагва (Буд) гараг (2021)
-Билгийн тооллын 18, хөхөгчин могой, могойг хүлэгч-25 од, суудал уул, мэнгэ 5 шар, рашааны барилдлагатай өдөр. Дашням, хутганы ир, овоо тахих өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:00-19:47.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх