Зам тээврийн ослын улмаас нийслэлд 11 хүн гэмтжээ

2021 оны 08-р сарын 31 өдөр, 09 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр  Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 399 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 11 хүн гэмтэж, Орон нутагт   хүн гэмтсэн осол зөрчилгүй байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

      Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч-6
  • Зорчигч-5

                 Ослын хэлбэр:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -7
  • Гурван автомашин мөргөлдөж-1

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 56 зөрчил илрүүлсний нийслэлд 53 орон нутагт 3 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх