Ерөнхий боловсролын сургууль Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар баталсан “Хичээлийн жилийн бүтэц”-ийг мөрдөнө.
Хичээлийн жил 3 улиралтай бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн I-III ангийн суралцагчид 32, IV-V ангийн суралцагчид 33, дунд, ахлах ангийн суралцагчид 34 долоо хоног тус тус суралцана. Суралцагчид дараах хуваарийн дагуу суралцаж, амарна. Үүнд:
I улирал
- Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 16 долоо хоног суралцана.
- Амрах: Бүх ангийн суралцагчид 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 6 долоо хоног амарна. Амралт 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр гүйцнэ.
II улирал
- Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр эхэлж, 8 долоо хоног суралцана.
- Амрах: Бүх ангийн суралцагчид 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 1 долоо хоног амарна. Амралт 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гүйцнэ.
III улирал
- Хичээллэх: Бүх ангийн суралцагчдын хичээл 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр эхэлнэ.
- Амрах:
- I-III ангийн суралцагчид 8 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлнэ.
- IV-V ангийн суралцагчид 9 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхэлнэ.
- VI-XII ангийн суралцагчид 10 долоо хоног суралцаж, зуны амралт 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр эхэлнэ.
Хичээлийн жилийн I улирлын 8, 9 дэх долоо хоногт Бага, дунд боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-18.3 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг зохион байгуулна. Мөн халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, өвөлжилт, мал төллөх хугацаанаас хамааруулан аймаг, нийслэлийн Засаг дарга нар II улирлын 7 хоногийн амралтыг I улирлын амралт дээр нэмж шилжүүлэн зохицуулж болно.
Эх сурвалж: Бага, дунд боловсролын газар

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
