Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан өнөөдөр (2021.09.10) Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Элчин сайд Кшиштоф Бойко Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Малгожата Гошевскагийн Польш Улсад айлчлах урилгыг гардуулав. Тэрбээр, энэ айлчлал нь хоёр талын нийтлэг сонирхол, хөгжлийн чиглэл болох парламент хоорондын хамтын ажиллагаа, мөн эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцах, санал солилцох боломж бүрдэнэ хэмээснийг уламжлав.
Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан хоёр орны хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглээд Монгол, Польшийн харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг, энэ үйлсэд Польшийн Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевска үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархаж байна гэв. Тэрбээр, Сеймийн дэд маршал хатагтай М.Гошевскагаас Бүгд Найрамдах Польш Улсад айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээн авч, энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол, Польшийн уламжлалт найрсаг харилцаанд соёл, боловсролын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж ирснийг бид өндрөөр үнэлдэг гэв.
Талууд хоёр улс хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, төлөвлөгдөж буй харилцан айлчлал зэрэг асуудлаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
