Өнөөдөр шар луу өдөр

2021 оны 09-р сарын 17 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu jil
-Аргын тооллын 9 дүгээр сарын 17. Баасан (Сугар) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 11, шар луу, яруу эгшигт-21 од, суудал ус, мэнгэ 9 улаан, шидийн барилдлагатай өдөр. Рихи – усанд эм орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-19:00.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд гар, хацар, хамарын ирмэгт, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үс засуулахад оюун билиг хурц болох сайн. Гэвч нохой, бар, туулай, гахай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу, хонь, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх