-Аргын тооллын 9 дүгээр сарын 20. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 15, цагаагчин хонь, шувуун хошуут-24 од, суудал хий, мэнгэ 6 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр. Рихи-усанд эм орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:35-18:54.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
-Үс засуулахад өлзийтэй маш сайн. Гэвч үхэр, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, нүүдэл хийх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
