Өнөөдөр хөх нохой өдөр

2021 оны 09-р сарын 23 өдөр, 07 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi
Аргын тооллын 9 дүгээр сарын 23. Пүрэв (Бархасвад) гараг (2021)
-Билгийн тооллын 18, хөх нохой, шийдэм-0 од, суудал төмөр, мэнгэ 3 хөх, хотол чуулганы барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр. Намрын хугас-04-43.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:40-18:48.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд алга, бөгс, хасанд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан бодсон зөв ажил үйлс сэтгэлчлэн бүтмүй. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх