Эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26,774 иргэн байна

2021 оны 09-р сарын 24 өдөр, 10 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tusgaarlah bair

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эмнэлэг болон тусгаарлан ажиглах 420 байранд 26,774  иргэн байна. Үүнээс 1,271 нь жирэмсэн, 3,259 нь хүүхэд байна.

Нийслэлд 14 тусгаарлах байранд 274, эмнэлгийн 44 байршилд 6,666  иргэн байна.

Түүнчлэн 2021 оны 9 дугаар сарын 23-ны өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 3117  иргэн нэмэгдэж, 2633 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 29 иргэн шилжин эмчлүүлж байна.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт  3,609 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх