-Өнөөдөр БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, боловсролын салбарын мэргэжилтнүүд Эрдэнэт хотод ажиллалаа. БШУ-ны дэд сайд дагалдан яваа хүмүүсийнхээ хамт 1-р сургуулийн барилгын өргөтгөл, 27-р цэцэрлэгийн үйл ажиллагаа, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хичээлийн жилийн хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав. Энэ удаагийн ажлынх нь зорилгын талаар ШУТИС-ийн захирал Б.Очирбатаас тодруулахад: “Бид Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр орон нутгийн их дээд сургуулийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Дархан, Эрдэнэт хотод ажиллаж байна. Манай ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хичээлийн жилийн хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцлаа. Уг сургуулийг хотхоноор хөгжүүлэх талаар боловсролын яамныхантай миний бие харилцан санал бодлоо солилцсон. Манай ШУТИС хэрэгцээтэй боловсон хүчин бэлтгэдэг. Тиймээс “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байгаа. Энэ сургууль орон нутагт бие даасан том сургууль болон хөгжих нь гарцаагүй. Тэгэхээр тус сургуулийн хэмжээнд тулгарч буй асуудлуудыг авч хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд элссэн оюутны тоо цөөхөн байна. Нөгөө талаар хичээлийн байрны хүрэлцээ хангамж тааруу байна. Мэргэжлийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүд хангалтгүй хэрэгжиж байна. Энэ бүхэнтэй танилцсанаар цаашид орон нутгийнхаа сургуулиудтай хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Цаашид төр засгийн бодлого шийдвэртэй уялдуулаад манай сургуулийн зүгээс “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр шинээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрүүдийг ирэх оны хичээлийн жилээс нээнэ. Төв сургуулиас орон нутгийн сургуулиудад боломжтой хөтөлбөрүүдийг шилжүүлэх, элсэлтийг нэмэгдүүлэх тал дээр онцгой бодлого барьж ажиллана” гэв.
Т.БАТЧУЛУУН

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
