Өнөөдөр хөхөгчин тахиа өдөр

2021 оны 10-р сарын 04 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tahia jil
-Аргын тооллын 10 дугаар сарын 4. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 28, хөхөгчин тахиа, бага морь-10 од, суудал уул, мэнгэ 1 цагаан, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:55-18:25.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд чих, шагай, нууцын оронд, гэрийн сүлд өрх, цонхонд орших болой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх