Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” компани нэгдэж “Сая тонн-Сая мод” хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэллээ.
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416.1 км төмөр замын дагуу 10 сая мод тарьж, ногоон зурвас байгуулах ажлын нээлт 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон яам, аймаг, компанийн удирдлага оролцов.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон охин компаниуд 2021-2030 онд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Увс аймагт 180 сая мод тарьж ургуулах юм.
Нийт модны 32 хувь буюу 57 саяыг нь говийн бүсэд, үлдэх 123 саяыг хувьцаа эзэмшигч бүрийг төлөөлөн ойт хээрийн болон хуурай хээрийн бүс нутгийн цөлжилтийг бууруулах, хуурайшилтыг багасгах болон уул уурхайн нөлөөлөд өртөж, эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх зорилгоор тарина.
“Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Эрдэнэс Тавантолгой” ХК, ХААИС-ийн Агроэкологийн их сургууль, Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Байгальд хөрөнгө оруулах цаг болсон. Гэхдээ мод тариад орхих биш, арчилж тордож ургуулах нь чухал гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ.
Тэрбээр нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувийг хамарсан цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалахад уул уурхайн компаниуд идэвх, санаачилгатай оролцож байгаад Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Цөлжилтөд их нэрвэгдсэн аймгийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Сая тонн-Сая мод” хөтөлбөрт манлайлан оролцохоо Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал хэллээ.
Батлан хамгаалах салбарынхан 10 жилийн хугацаанд 22 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Давхардсан тоогоор 150 мянга гаруй хугацаат болон гэрээт алба хаагч хамгийн хүнд гэгдэх байршилд ажиллах юм байна.
Говийн бүсэд мод тарьж, арчилж ургуулахын тулд шинээр худаг гаргахаас гадна Загийн усны хоолой, Цагаан цав гүний усны орд зэргээс усны хэрэглээг хангахаар тооцсоноо “”Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат хэлэв.
“Сая тонн-Сая мод” хөтөлбөрт “Эрдэнэс Тавантолгой” ХК болон охин компани болох Нүүрс баяжуулах үйлдвэр, “Зүүнбаян төмөр зам”, “Гашуунсухайт төмөр зам”, “Тавантолгой түлш”, “Гашуунсухайт автозам” болон Цанхийн уурхайнуудын гэрээгээр туслан гүйцэтгэгчид оролцох юм байна.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
