Өнгөрсөн сарын 30-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Олон улсын хөдөлмөрийн гэрээт ажилтан, хүний нөөцийн асуудал эрхэлсэн дарга Ким Сон Жэтэй уулзаж цаг үеийн тулгамдсан асуудлуудаар ярилцсан билээ.
Энэхүү уулзалтын үеэр Д.Баярмандах дарга 2019, 2020 онуудад хөдөлмөрийн гэрээт ажилтнаар бүртгүүлж, солонгос хэлний болон ур чадвар, эрүүл мэндийн шалгалтандаа тэнцэн Солонгос улсад ирэхээр бүхий л бэлтгэлээ хангаад хүлээж буй иргэдийн талаар БНСУ-ын албан ёсны байр суурийг тодруулж гэрээт иргэдийг хэзээнээс хэрхэн хүлээн авах талаар асууж сонирхлоо.
АҮХНХЭГ-ын Олон улсын хөдөлмөрийн гэрээт ажилтан, хүний нөөцийн асуудал эрхэлсэн дарга Ким Сон Жэ “2019-2020 онд хөдөлмөрийн гэрээт ажилтнаар сонгон шалгаруулалтдаа тэнцэн хүлээгдэж буй иргэдийн нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа ч ковид цар тахлын дэгдэлт эрчимтэй нэмэгдэж байгаагаас шалтгаалан БНСУ-ын Засгийн газраас шинээр ирэх гэрээт ажилчдын хилээр нэвтрүүлэх хугацааг хойшлуулсан хэвээр байна. Хэрвээ Засгийн газраас шийдвэр гарвал БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам гадаадаас ирэх хөдөлмөрийн гэрээт ажилчдыг 2019, 2020, 2021 онд бүртгүүлж тэнцсэн дарааллын дагуу хүлээн авна. Солонгос улс нь хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу ажиллах хүч илгээх тухай “Санамж бичиг” байгуулсан илгээгч 16 улс орноос одоогийн байдлаар зөвхөн тогтвортой нөхцлөөр дахин ирж ажиллах гэрээт ажилчдыг цөөн тоогоор хэдхэн улсаас хүлээн авч байна. Монгол Улсаас энэ хугацаанд нийт 36 иргэн тогтвортой нөхцлөөр ажиллахаар ирсэн. Зорчигчид хилээр нэвтрээд 48 цагийн дотор Ковид-19 өвчний илрүүлгийн PCR шинжилгээнд хамрагддаг. Гэвч харамсалтай нь, өнгөрсөн 8 дугаар сарын 17-ны өдөр тогтвортойгоор 9 хүн ирснээс 1 хүний шинжилгээний хариу эерэг гарлаа. Цаашид PCR шинжилгээний чанар, баталгаан дээрээ анхаарах нь зүйтэй болов уу? Одоогоор бид ирэх 11 дүгээр сарын дундуур тогтвортой нөхцлөөр дахин ирэх гэрээт ажилчдаа хүлээн авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” хэмээсэн юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
