ЭМЯ, Монголын анагаах ухааны академи, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын вирүс судлалын нийгэмлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” үндэсний 18 дугаар бага хурлыг /2021.10.04 / Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Тус хуралд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Академич П.Нямдаваа, НЭМҮТ-ийн зөвлөх, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэг, Австрали улсаас Профессор Ким Мулхолланд, БНСУ-ын ӨХТ-ийн Олон улсын харилцааны хэлтсийн захирал Южин Жонг Южин Жонг болон бусад эрдэмтэн судлаачид оролцлоо.
Энэ удаагийн хуралд вирүс судлалын тулгамдсан олон асуудлууд, тэр дундаа өнөөгийн тулгамдаад буй КОВИД-19 халдварын нөхцөл байдал, холбогдох нийгмийн эрүүл мэндийн бодлого зохицуулалтанд шийдвэрлэх ач холбогдол бүхий гурван лекц, 13 илтгэл хэлэлцэгдлээ.
Мөн БНСУ, Австрали улсын мэргэжлийн байгууллагын эрдэмтэд оролцон лекц, илтгэл хэлэлцүүллээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан хэлсэн үгэндээ, “Өнөөдөр эрүүл мэндийн шинжлэх уханы салбарт өөрийн оюун ухааныг сорин, эрдмийн хамт олонтойгоо бүтээн туурвисан судалгааны ажлын үр дүнг шүүн хэлэлцэх уламжлалт үндэсний бага хурал болж байна. Өнөөдөр бид Монголын вирүс судлалын салбаруудын шилдэг бүтээлүүдээс дээжлэн эмхэтгэж та бүхэнд “ Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн тусгай дугаараар толилуулан хүргэж байгаадаа баяртай байна.
Энэхүү сэтгүүлд хэвлэгдэн буй бүтээлүүд нь шинжлэх ухааны орчин үеийн хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйгээр олон улсын түвшинд хийгдсэн, Монгол улсын хүн амын эрүүл мэнд, вирүс судлалын тулгамдсан асуудлыг олон талаас нь хөндөж, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн, бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоогоор хангасан, судлаачдын анхаарлыг татсан шинэ ажлууд юм.
“ВИРҮС СУДЛАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” Үндэсний 18 дугаар бага хуралд шилдэг бүтээлүүдээ шүүн хэлэлцүүлж буй эрдэмтэн судлаачид, тэдний баг хамт олон болон хурлаа амжилттай зохион байгуулж буй Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн хамт олон, сэтгүүлийн редакцид талархал илэрхийлж, амжилт хүсье.” гэсэн юм.







Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
