Нэг хорооны иргэдийн дунд коронавирусийн халдвар авсан 250 болон түүнээс дээш хүн бүртгэгдвэл нэмэлтээр тусламжийн баг ажиллуулахаар болсон. Энэхүү багт машинтайгаа ажиллах туслах ажилтнуудыг сайн дураар нь ажиллуулах болсоор багагүй хугацаа өнгөрч байна.
Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-24-ний хооронд нийт 45 жолооч нийслэлийн хороодод ажиллажээ. Нэг жолооч дунджаар 5-6 өдөр ажилласан гэсэн тооцоо гарсан байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Баянзүрх, Хан-Уул дүүрэгт хамгийн олон сайн дурын ажилтан ажиллажээ. Тухайлбал:
- Багануур дүүргийн 1, (1)
- Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 7, 8, 20, 22, (8)
- Баянзүрх дүүргийн 2, 3, 4, 5, 8, 9, 13, 14, 16, 19, 20, 22, 23, 25, 26, (15)
- Сонгинохайрхан дүүргийн 4, 6, 19, 24, 26, 29, (6)
- Сүхбаатар дүүргийн 1, 11, 18, (3)
- Хан-Уул дүүргийн 2, 3, 4, 6, 11, 15, 16, 17, 19, 21, (10)
- Чингэлтэй дүүргийн 7, 19 (2)
- дүгээр хороонд тус бүр машинтай жолооч ажилласан байна.
Цар тахлын халдвар олноор бүртгэгдсэн, ачаалал ихтэй, хүний нөөц болон тээврийн хэрэгсэл дутагдалтай өрхийн эрүүл мэндийн төвд өөрийн тээврийн хэрэгслийг ашиглан ажиллах сайн дурын ажилтнуудыг үргэлжлүүлэн ажиллуулах юм. Сайн дурын ажилтнуудад өдрийн 50 мянган төгрөгийн урамшуулал, 20 мянган төгрөгийн шатахууны эрхийг нийслэлийн төсвөөс өгч байна.

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
