Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог

2021 оны 10-р сарын 27 өдөр, 14 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
246660516_911339969761357_5653263330900174937_n

Цахим орчинд тархаад байгаа мэдээллийн дагуу Туул голын бургас, улиасанд илэрсэн шавжийг тодорхойлохоор нийслэлийн Байгаль орчны газраас ажиллаж дээжийг Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнд шинжлүүлснээр тус шавж нь “Шүрэн цох” болохыг тодорхойллоо.

Шүрэн цох нь хавар эсвэл намарын улиралд үржилд орж, эмэгчин нь ирээдүйн цохуудын хүнс тэжээл болох ургамал шимэгчдийн колонид хялбар хүрч болохуйц газарт өндөглөдөг. Шүрэн цохын зүйлүүд нь хэдхэн ширхгээс хэдэн зуун ширхэг хүртэл харилцан адилгүй тоотой өндөг гаргадаг. Ойролцоогоор 1 долоо хоног орчмын дараа авгалдай хэлбэрт шилждэг. Авгалдай хэлбэртэйгээр 10-15 хоног амьдрах бөгөөд түүний дараа бие гүйцсэн цох болохын өмнөх хүүхэлдэйн шатанд шилждэг байна. Шүрэн цохын амьдралын мөчлөг нь маш богинохон бөгөөд зүйлээсээ хамаарч 4-7 долоо хоног л үргэлжилдэг байна. Ихэнх шүрэн цохууд нэг жилийн дотор амьдралын мөчлөг нь дуусгавар болдог.

Шүрэн цохын ихэнх төрлүүд нь жилийн турш ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжууд, хувалзаар хооллодог. Өвлийн улирлыг ичиж өнгөрөөн хавар анхны шавьжууд гарч ирэхтэй зэрэгцэн гарч ирдэг байна.

Нийслэлийн байгаль орчны газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх