Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

2021 оны 10-р сарын 29 өдөр, 16 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
250088928_4257342694376481_243519445672273920_n

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булган,  Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч эх орныхоо нэрийг өндөрт өргөн, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдэлж ажиллахыг Элчин сайд нарт захилаа.

Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос сэргийлэх, монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, суугаа орон болон тухайн бүс нутагт эх орноо сурталчлан таниулах, хөрөнгө оруулалт татах чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин:

Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булган:

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх:

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх