Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд бараалхав

2021 оны 11-р сарын 03 өдөр, 10 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Jp Elchin 01

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишида бараалхлаа.

Япон Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэв. Фүмио Кишида мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэлээ. Ерөнхий сайд Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нягт хамтран ажиллахаа нотлон илэрхийлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх