УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хан-Уул дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай “Биохимийн бүрэн автомат анализатор”, “Цусны хийн анализатор”, 4D ЭХО аппарат, Компьютер /иж бүрдэл/, эмч, сувилагчийн ширээ, сандал, ном, хувцасны шүүгээ, үзлэгийн ор гэх мэт 350 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг “Эрүүл мэндийг дэмжих төвд” хүлээлгэн өглөө.
-Эрүүл мэндийн төвд их засвар хийх асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй-
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 2021 оны Улсын төсөвт ЭМЯ-ны багцад 350 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн төсөв суулгасан юм. Энэ төсвөөр ХУД-ийн Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийгээд өнөөдөр ашиглалтад оруулж байна. Эрүүл мэндийн байгууллагуудаа анхаарах нь маш чухал. Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдсэн ч боловсон хүчин хүрэлцээгүй байдал байсаар байна. Хоёрдугаарт Эрүүл мэндийн төвийн барилгад олон жил засвар хийгээгүй болохоор дулаан алдагдал, цахилгааны хэрэглээнээс шалтгаалсан урсгал зардал нь өндөр гардаг. Тиймээс засварын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Эмнэлгийг өргөтгөх гэхээр газрын асуудал мөн яригдаж байна.
-Иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжрах боломж бүрдлээ-
Эрүүл мэндийг дэмжих төвийн дарга Б.Дэлгэрмаа: УИХ-ын гишүүн Г.Амартүвшин гишүүнийхээ багцаас Эрүүл мэндийн төвийн урьдчилан сэргийлэх үзлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөнд талархал илэрхийлье. Тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдсэнээр иргэдэд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар сайжирна. Манай ЭМТ-ийн барилга нь 1989 оны 10 сард ашиглалтад орсон. Үүнээс хойш их засвар хийгдээгүй. Барилгын сантехникийн шугам хуучирсан, эмч нарын үзлэгийн өрөө байрны хүрэлцээ муу байдаг. Цаашид дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангасан жишиг эмнэлэгтэй болох хүсэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд сая уламжиллаа.



2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
